Төвөөс инженерийн хангамжийн байгууллагуудын шуурхай баг бригадын албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагддаг төлөвлөгөөт ажлын хүрээнд төвийн Ерөнхий диспетчер, Ахлах болон диспетчер инженерүүд 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Диспетчерийн Үндэсний Төвийн ТӨХХК-ийн Диспетчерийн албаны үйл ажиллагаатай танилцлаа.
Диспетчерийн Үндэсний Төвийн ТӨХХК-ийн Диспетчерийн албаны Ахлах диспетчер О.Наранбаатар эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг 24 цагийн турш шуурхай удирдлагаар ханган ажиллахдаа ашигладаг техник, технологи, программ хангамжийн талаар танилцуулга хийж, эрчим хүчний системийн хэрэглээ, төлөв байдал, хяналт системийн онцлог, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөв.
Төвийн Ахлах болон диспетчер инженерүүд өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системийн хэмжээнд гарсан аваар саатал, үүссэн нөхцөл байдлын талаар мэдээ мэдээлэл авахад үүсдэг асуудлын талаар саналыг дэвшүүлж, санал хүсэлтээ харилцан солилцож ажиллалаа.



