Байгууллагын түүхийн хэсэг

Нийслэлийн  иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  Тэргүүлэгчдийн  2013  оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн    145 дугаар  тогтоолоор  “Улаанбаатар  хотын  Шуурхай  удирдлага, зохицуулалтын төв” /цаашид “Төв” гэх/  орон нутгийн өмчит  аж  ахуйн тооцоот  үйлдвэрийн газар байгуулагдсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А/25  дугаар захирамжаар  төвийн  бүтэц, орон тоо нь 22 хүний бүрэлдэхүүнтэй батлагдсан.

ТАНИЛЦУУЛГА

Тус төв нь хотын  диспетчер,   жижүүр,  шуурхай  үйлчилгээний  баг, бригадын  ажлын   уялдаа  холбоог сайжруулах, зөрчил,   доголдлыг арилгах ажлыг зохион  байгуулах, дайчлах, шаардлагатай тохиолдолд аваарийн  нөхцөл  байдал зарлах,  шөнийн  үйлчилгээг  зохицуулах, хяналт тавих,  нийслэлийн удирдлагууд,  иргэдэд бодит мэдээлэл өгөх, 24 цагийн турш хотын нийтийн үйлчилгээний ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар  хангах, удирдах  чиг үүрэг бүхий орон нутгийн өмчит, төсөвт үйлдвэрийн газар юм.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ