Соён гэгээрүүлэх их соёл, зан заншлаа дээдлэн сурталчлах, номын өв санг арвижуулах, ном унших соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор байгууллагын нийт албан хаагчдын дунд 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “Миний номын санд” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд албан хаагчид өөрийн гэрийн номын санд байдаг Дэлхийн болон Монголын шилдэг уран зохиолууд, хүүхдэд зориулсан үлгэр, танин мэдэхүйн ном, сонин, сэтгүүл зэрэг бүтээлүүдийг танилцуулах байдлаар зохион байгуулагдсан.




