-
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ТООЛЛОГОД ХАМРАГДАХ ЗААВАР
-
Татвар төлөгч 28,879 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ХХОАТ-ын буцаан олголтыг олголоо
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасны дагуу татвар төлөгч иргэн анх удаа амьдран суух зориулалтаар орон сууц худалдан авсан, амины орон сууц барьсан, дотоод болон гадаадын их дээд сургуульд сурч байгаа хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлсөн бол татварын хөнгөлөлтөд хамрагдаж, буцаан олголт авдаг. 2025 оны хөнгөлөлт буцаан олголтыг иргэдийн дансанд энэ сарын 20-ноос шилжүүлж…
-
Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана
Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил…
-
Нийслэлийн хэмжээнд хог хаягдал тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, E-Mongolia, E-Geree цахим баримт бичгийн систем хамтран нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээг цахим хэлбэрт шилжүүллээ. Ингэснээр нийслэлийн харьяа 90 мянган ААН харьяа дүүргийн хог ачих компанитай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх гэрээг E-Geree системээр дамжуулан 100 хувь цахимаар баталгаажуулах боломжтой. Тодруулбал, хог ачуулах байгууллага өнөөдрөөс эхлэн E-business…
-
Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна
Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар зохион байгуулагдана. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм. Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт…
-
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо болон “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК хамтран “Үндэсний үйлдвэрлэгчид – Хөгжлийн түншлэл” нээлттэй өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөг нь үндэсний үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийг “Сэлбэ 20 минутын хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудтай холбох, тэдний хамтын ажиллагааг дэмжих, мэдээлэл солилцох зорилготой юм. Өдөрлөгийн үеэр төсөл хэрэгжүүлэгч тал барилгын материал нийлүүлэлтэд тавигдах…
-
Улаанбаатар хотын 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж барина
Улаанбаатар хотын үерийн хамгаалалтын дэд бүтцийг шинэчлэх, эрсдэлийг бууруулахаар “Хөрсний ус, үерийн хамгаалалтын төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд нийт 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж, борооны ус зайлуулах шугам сүлжээг барихаар төлөвлөсөн. Үүнээс эхний ээлжид Дэлхийн банкны санхүүжилтээр есөн байршилд нийт 102.72 км үерийн хамгаалалтын суваг барина. Төслийг хоёр багц ажлын хүрээнд хэрэгжүүлнэ. Тодруулбал “Багц-1”-ийн ТЭЗҮ…
-
“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт боллоо
Төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлчүүддээ шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ. Хотын дарга Х.Нямбаатар “Улиран одож буй 2025 оноо үдэж, 2026 оноо угтахаар нийслэлийнхээ төв талбайд хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 2026 он нийслэлчүүд…
-
Шархад, Баянхошуунд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа
Энэ онд Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүд болох Сэлбэ хот, Баянхошуу хот, Ханын материал орон сууцжуулах төслүүдийн бүтээн байгуулалтыг амжилттай эхлүүллээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо, Ханын материалд нийт 12.6 га талбайд эхний ээлжийн 1800 айлын орон сууцны төслийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 213 нэгж талбарыг чөлөөлөхөөс 209 нэгж талбарыг бүрэн чөлөөлж,…
-
Монгол Улсад 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих түүхэн гэрээг үзэглэлээ
2025 онд Улаанбаатар хотод цахилгаан, дулааны станцын томоохон төслүүд амжилттай хэрэгжлээ. Үүний нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцын хоёрдугаар блокийн бүтээн байгуулалт. Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Улмаар тус станцын 150 МВт хүчин чадалтай эхний блокийг 2024 оны 12…
-
Нийслэлд хагас коксон шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүллээ
Энэ өвөл нийслэлчүүд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн шийдвэрээр хагас кокс буюу хөх нүүрсээр хийсэн шахмал түлшийг хэрэглэж байна. Хагас коксон шахмал түлш нь хатуу түлшний хувьд хамгийн цэвэр бөгөөд “Утаагүй түлш” гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, түүхий нүүрсийг дулааны аргаар буюу 500-700 хэмийн өндөр температурт боловсруулж, хорт бодисыг шүүж, хагас кокс болгодог…
-
Нийслэлийн өмчийн харилцааны газар 17.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүллээ
Нийслэлийн өмчийн харилцааны газар 2025 онд нийслэлийн төсөвт 17.8 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлээд байна. 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл 264 хувьтай биелжээ. Нийслэлийн өмчийн барилга байгууламжийг олон жил үнэ төлбөргүй ашиглаж, өнгө үзэмжийг нь доройтуулсан тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байна. Үүнийг нийслэлийн Өмчийн харилцааны газрын хяналт шалгалтаар илрүүлж, яагаад өмч хөрөнгө үнэгүйдэх болсон суурь шалтгаануудыг…
-
Хот нийтийн аж ахуйн салбарт 167 машин техникээр парк шинэчлэл хийлээ
Энэ онд Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр, ая тухтай орчныг бүрдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бий болгох зорилгоор хот, нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэлийн ажлыг үе шаттай хийлээ. 2025 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 307 ширхэг машин техник авахаас 167 машин техник ирснийг хүлээн авлаа. Дээрх хүлээн авсан тоног төхөөрөмжүүдийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези,…
-
2025 онд нийслэлд 190 гаруй км авто замыг засаж, шинэчиллээ
2025 онд нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалтын нийт 107 төсөл хэрэгжиж, 190.83 км авто замын бүтээн байгуулалт, засвар шинэчлэлийн ажил хийгдсэн байна. Тодруулбал, 65 байршилд 136.6 км авто замд шинэчлэл, өргөтгөл болон их засварын ажлыг хийсэн бол 42 байршилд нийт 40.87 км шинэ авто зам барих ажлыг бүрэн гүйцэтгэлээ. Үүнээс гадна 26,122 ам.метр авто…
-
Энэ онд дүүжин замын тээврийн 18 тулгуур баганыг суурилууллаа
Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор Бүгд Найрамдах Франц Улс, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд нийтийн тээврийн шинэ, байгальд ээлтэй шийдэл болох дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлж байна. Төслийг Францын “Пома групп” хариуцан гүйцэтгэж дотоодын “Моннис инженеринг” ХХК, “Цагаан уран хийц” ХХК туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. Төсөлд шаардлагатай бүх…
-
Энэ онд нийслэлд 16.3 км борооны ус зайлуулах шугам угсарлаа
Энэ онд нийслэлийн хэмжээнд 11 байршилд 16.3 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарч, 2022 оноос он дамжин хэрэгжиж байсан 1.8 км үерийн даланг барьж ашиглалтад орууллаа. Мөн Шархад орчимд 2.1 км хөрсний усны шугам угсарч, ажлын явц 40 хувьтай байна. Насжилт хэтэрсэн төвийн хэсгийн хөрсний усны шугам буюу 100 айлын гүүрнээс урагш “Ривер гарден”…
-
Энэ онд нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
Энэ онд нийслэлийн хэмжээнд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөллөө. Тодруулбал, инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн ажлуудад 580 нэгж талбар чөлөөллөө. Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт газар чөлөөлөлт үргэлжилж байна. 2025 онд газар…
-
Зайсангийн гүүрийг 54 жилийн дараа бүрэн шинэчиллээ
Энэ онд Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөж шинэчлэх ажлыг үндэсний бүтээн байгуулагчид, монгол инженерүүд дөрвөн сарын хугацаанд хийж гүйцэтгэлээ. Энэ оны нэгдүгээр сарын 10-наас авто замын хөдөлгөөнийг хааж, хуучин гүүрийг буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулсан юм. Гүүрийн бүтээн байгуулалтад “ЗМЗ” ХХК буюу үндэсний бүтээн байгуулагч аж ахуйн…
-
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, зам талбайг чөлөөлөв
Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан ТҮЦ-үүдийг энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар эрчимтэйгээр нүүлгэж, газар чөлөөлж эхэлсэн. Энэ онд нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1436 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөллөө. Газар чөлөөлсөн байршилд ТҮЦ-үүдийг зөвшөөрөлгүйгээр дахин байршуулсан тул нийслэл, дүүргээс ТҮЦ нүүлгэн, шилжүүлэх ажлыг өнгөрсөн…
-
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон 3.9 км авто замыг ашиглалтад орууллаа
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг аравдугаар сарын 31-нд нээв. Тус авто замын зорчих хэсгийн өргөн 25 метр бөгөөд хоёр талдаа 2 метр өргөн явган хүний замтай байна. Явган зорчигчийн зам болон Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү буух хэсгийн гүүрэн байгууламжийн асфальт бетон хучилтын…
-
Энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
Нийслэлийн хэмжээнд энэ онд 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, 2 спорт заал, нийт 35 барилга байгууламжийг ашиглалтад хүлээлгэн өглөө. Ингэснээр нийтдээ 10 мянга орчим хүүхэд хамран сурах тойрогтоо сургууль, цэцэрлэгт суралцах боломжтой боллоо. Ялангуяа Нисэх, Яармаг зэрэг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй газруудад сургууль, цэцэрлэг барихад анхаарч ажиллалаа. Нийслэлийн Боловсролын газраас энэ онд…
-
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
Энэ онд Улаанбаатар хотын гол гудамж, замууд болох Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Их Монголын гудамж болон Чингисийн өргөн чөлөө дагуух 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ. Явган хүний замыг барзгар гадаргуутай байгалийн чулуун хавтангаар шинэчилж буй онцлогтой. 2026 онд үргэлжлүүлэн 80 мянган ам.метр явган хүний замыг шинэчилнэ. Барилгын ажлыг…
-
Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Энэ онд нийт 3933 нэгж талбарт газар чөлөөлөөд байна. Газар чөлөөлөлт 2026 онд ч үргэлжлэн хийгдэх талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хуваалцлаа. Тэрбээр “Нийслэлээс энэ оны…
-
Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
Монгол Улсад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 1983 онд ашиглалтад орсноос хойш өнөөг хүртэл 42 жилийн туршид өндөр хүчин чадлын цахилгаан, дулаан хосолсон станц ашиглалтад ороогүй. Харин нийслэлийн хүн амын тоо хурдацтай өсөн нэмэгдэж 1.7 саяд хүрсэн. Энэ онд нийслэлээс Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Дулааны тавдугаар цахилгаан станцыг барихаар бэлтгэж, өнгөрсөн 10 дугаар сарын…
-
Баянгол дүүрэг ЮНЕСКО-гийн дэлхийн суралцагч хотуудын сүлжээнд албан ёсоор нэгдлээ
2025 онд Монгол Улсаас Нийслэлийн Баянгол дүүрэг болон Орхон аймгийн Баян-Өндөр сум ЮНЕСКО-гийн дэлхийн суралцагч хотуудын дэлхийн сүлжээнд (UNESCO GNLC) албан ёсоор нэгдлээ. Тодруулбал, насан туршийн суралцахуйг дэмжих, иргэдийн суралцах боломжийг тэгш, хүртээмжтэй болгох чиглэлээр олон улсын түвшинд манлайлан ажиллаж буй 498 хотуудын хамтын ажиллагааны сүлжээнд нэгдэж байгаа юм. Тус дэлхийн сүлжээнд нэгдсэнээр Монгол Улсад насан туршийн…
-
3933 нэгж талбар чөлөөлснөөр нийт 11.575 айлын орон сууц барих боломж бүрдэв
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлж, тэдгээр байршилд ногоон байгууламжийг нэмэгдүүллээ. Мөн өнөөдрийн байдлаар 3933 нэгж талбар чөлөөлөөд байгаа юм.Эдгээрээс инженерийн дэд бүтцийн хүрээнд 1021 нэгж талбар, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн хүрээнд 2332 нэгж талбар, нийгмийн дэд бүтцийн…
-
Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсноор булшлах хог хаягдлын хэмжээ 8 хувиар буурна
Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хот нийт хог хаягдлынхаа 31.8 хувийг шатаах боломжтойгоос гадна шатаах явцад үүссэн эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлнэ. Энэ нь хог хаягдлыг экологийн хувьд аюулгүйгээр устгаад зогсохгүй эдийн засгийн…
-
Хотын дарга Х.Нямбаатар дүүргүүдийн Засаг дарга, хэлтсийн дарга нартай нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар дүүргийн Засаг дарга нар болон дүүргүүдийн татвар, санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга нартай уулзаж, нийслэлийн төсвийн төслийн талаар хэлэлцлээ. УИХ-ын 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, Орон нутгийн…
-
Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна. Эдгээр багийн бүтээлийг арваннэгдүгээр сарын 11-14-ний өдрүүдэд олон нийтэд танилцуулж, шилдэг багуудыг зарлах юм. Тодруулбал, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах зорилтын хүрээнд тогтвортой хөгжлийн зарчимд…
-
Улаанбаатар хотын 2025-2028 онд хэрэгжүүлэх “24 МЕГА” төслүүд






























