Төвөөс инженерийн хангамжийн байгууллагуудын шуурхай баг бригадын албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн ажлын хүрээнд төвийн шуурхай ажиллагааны хэсгийн Ахлах болон диспетчер инженерүүд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Диспетчерийн алба, Мэдээлэл лавлагааны албаны үйл ажиллагаатай танилцаж ажиллалаа.
Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний Диспетчерийн албаны Ахлах инженер Д.Гантулга “Байгууллагын үндсэн үйл ажиллагаа, хамрах хүрээ, бүтэц зохион байгуулалт болон дэд станц, шугамын гэмтэл саатлыг устгах зарчим”-ын талаар, Мэдээлэл лавлагааны албаны дарга н.Түвшинтөгс дуудлагын “Call” программ хангамжийн талаар танилцуулга хийж, мэдээ мэдээлэл, санал хүсэлтээ солилцож ажилласан.
Мэдээлэл лавлагааны албаны “Call” дуудлагын программ хангамжийн сувгийг нэмэгдүүлснээр хэрэглэгчдийн мэдээ мэдээлэл авах урсгалыг сайжруулж, иргэний дуудлага бүрийг алдахгүй байх боломж нөхцөл илүү сайжирсан байна.
Шуурхай ажиллагаанд ашиглагдаж байгаа шинэ техник технологи “Скада” системд 71 объектыг алсын удирдлагад холбож ажилласнаар алсын удирдлагаар хянаж ажиллах нөхцөл боломж бүрдсэн.


