Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр Монгол Улсын хэмжээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллага бүрийг мод тарих соёлыг сурталчлан түгээж бүх нийтийн үйлс болгох зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний “Арчлахгүй бол ургахгүй” уриан дор зохион байгуулагдсан хаврын мод тарих, арчлах арга хэмжээнд тус төвийн албан хаагч оролцсон.
2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн 7-р хороо Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд 200 ширхэг хайлаас мод тарьж услах, хөрсийг сийрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажилласан.

УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА, ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ